Тулгар Төр байгуулагдсаны 2223, Их Монгол Улсын 808, Ардын Хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадмын мэнд хүргэе! Сайхан наадацгаагаарай! "МИНЖИТ ХАРЗ БУЛАГ" ХХК
  Цахилгааны хэмнэлттэй шалны халаалтын төгс шийдэл
Автомат дулаан тохируулагчийн тохиргоо
Автомат дулаан тохируулагч UTH-200
  1. Дэлгэц
  2. Халах явцыг илэрхийлэгч индикатор
  3. Температурыг бууруулах товчлуур
  4. Температурыг ихэсгэх товчлуур
  5. Асаах унтраах товчлуур

Дулаан тохируулагч нь “температур” эсвэл “цаг”-ийн горимоор ажиллана.
Sen-sensor  буюу “ТЕМПЕРАТУР”-ын горим: температур мэдрэгчээс ирж байгаа температурын (0°C-60°C) хэмжээг заана.
  1. POWER товчлуурыг дарж дулаан тохируулагчийг асаана. Дэлгэцэн дээрх индикатор  нь шалны одоогийн температурыг заана.
  2. Дээш доош заасан сумны тусламжтайгаар өөрийн хүссэн халах хэмийг тохируулна (30°C –аас илүүгүй байвал зохилтой).Дэлгэцэнд улаан гэрэл асна. Хэсэг хугацааны дараа шалны халаалт бидний тохируулж өгсөн температурт хүрмэгц дулаан тохируулагч автоматаар хүлээлтийн горимд шилжинэ: улаан гэрэл ногооноор солигдоно.
Жич: POWER товчлуурыг анх удаа асаахад дулаан тохируулагч нь температурын мэдрэгч суурилуулагдсан эсэхийг шалгаад ажлын горимоо тохируулдаг тул төхөөрөмж 10 секундын дараа асна.

«Tin-timer  буюу  “ЦАГ”-ийн горим нь температурын мэдрэгч ашиглахгүй тохиолдолд автоматаар дуудагдаж ажиллана: 1-ээс 10 хүртэлх хэмжээг заана.
  1. POWER товчлуурыг дарж дулаан тохируулагчийг асаана. Дэлгэцэн дээрх индикатор  нь шалны одоогийн температурыг заана.
  2. Дээш доош заасан сумны тусламжтайгаар өөрийн хүссэн цагийн горимыг тохируулна (1-10).
  3. Дулаан тохируулагч нь анхнаасаа үйлдвэрийн тохиргоотой байдаг. Хэрэв үйлдвэрийн тохиргоог өөрчлөхийг хүсвэл  дээш доош заасан сумнуудыг зэрэг дарснаар ‘’tin’ горимд нэвтэрч дээш доош заасан сумнуудын тусламжтайгаар 01-ээс 60 хүртэлх тоонуудаас сонгож халалтын давтамжийн түвшинг тохируулна. Хүссэн тохиргоогоо хийсэн гэж үзвэл дээш доош заасан сумнуудыг зэрэг дарснаар SAVE функцийн тусламжтайгаар хийсэн тохиргоогоо хадгална.
Цагийн горимын дугаар Халах хугацаа Завсарлах хугацаа
1 15 сек S 45 сек S
2 20 сек S 40 сек S
3 25 сек S 35 сек S
4 30 сек S 30 сек S
5 35 сек S 25 сек S
6 40 сек S 20 сек S
7 45 сек S 15 сек S
8 50 сек S 10 сек S
9 55 сек S 5 сек S
10 60 сек S 0 сек S

Жич:
S - давтамжийн түвшин
S=01... 60
Хэрэв S=05 бол №1 горимын үед халаалтын шал маань 7,5 секунд ажиллаад, 22,5 секунд  завсарлана. Бодолт: 15 сек*0,5=7,5 сек, 45 сек*0,5=22,5 сек.
2012-12-23
Эхлэл    Буцах


2014-06-20
СБД-ийн иргэн Сосор
Манайх зуслангийн байшиндаа "Минжит Харз Булаг" ХХК-ний мэргэжилтнүүдээр халдаг шал тавиул ...
2014-05-16
СХД-ийн иргэн А.
Caleo шал бол маш сайн халдаг, олон хүмүүсийн талархлыг хүлээсэн халаалтын систем юм байна ...
2013-01-25
БЗД-ийн иргэн Гончиг
Дулаан шал тавьж өгсөн Минжит Харз Булаг ХХК-ийн хамт олонд талархсанаа илэрхийлье. Халдаг шал нь ...
2012-12-18
БГД-ийн иргэн Доржмаа
Халдаг шалыг тавиулснаар өвлийн улиралд халаалтанд зарцуулдаг манай өрхийн зардал илт буурсан. Шинэ...
2012-12-14
БЗД-ийн 147-р цэцэрлэгийн хамт олон
Халдаг шал тавиулснаар сэрүүний улиралд нэмэгддэг ханиад томуу эрс багасч, эцэг эхчүүд болон хүүхдүүд ...